Өнгөрөгч 10 дугаар сарын 25-ны өдөр Австралийн соёл амралтын хүрээлэн "Мөрөөдлийн ертөнц" /DREAMWORLD/ паркад осол болсны улмаас нэг гэр бүлийн дурван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тэд "Таандер Ривер Репидс" буюу хүчтэй усан эргүүлэг хэмээх тоглоом дээр тоглож байх үед огцом хүчтэй эргэлтийн улмаас хоёр нь шууд шидэгдэж, хоёр нь тоглоомон дотроо осолдсон юм. "Мөрөөдлийн ертөнц" паркийн удирдлагуудын хэлж байгаагаар ослын шалтгааныг аюулгүй ажиллагааны дүрэм алдагдсантай холбон тайлбарладаг байна.

Тиймээс одоо паркийн үйл ажиллагаа сэргэж, дахин нээгдэх болсонтой холбогдуулан аюулгүй ажиллагааны дүрэм, хамгаалалт зэрэгт дээд зэргээр анхаарч ажиллаж байгааг паркийн удирдлагууд хэлж байгаа юм. Осол болсон өдрөөс хойш паркийн үйл ажиллагааг хаасан. Харин тэр өдрөөс хойш 6 долоо хоногийн дараа буюу энэ сарын 10-ны өдөр паркийг дахин нээж ажиллуулах юм байна.

Паркийн захирал Крег Дэвидсон “Нийт дөрвөн төрлийн бие даасан аюулгүй байдлын мөрдөн байцаалтыг парк нээгдэх хүртэл явуулж байна” гэж мэдэгдээд байна. Үүний нэг жишээ нь, Квийсландын эрүүл мэнд, аюулгүй байдлын газраас өнгөрсөн 7 хоногт тус паркад үзлэг хийхдээ усан паркийн үйл ажиллагааг сайжруулах долоон зүйл байгааг сануулсан явдал юм. "DREAMWORLD" парк нь 1981 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн бөгөөд нийт хугацаандаа 30 сая гаруй хүн энэ паркаар үйлчлүүлсэн гэсэн тоо баримт байдаг байна.

Харин нээгдсэн хугацаанаасаа хойш осол болж, үүдээ барьж байсан тохиолдол анхных байсан юм. Паркийн захирал Крег Девидсон, "DREAMWORLD" парк тасалбар бүрийнхээ 25 австрали доллар буюу 19 америк долларыг олон улсын "Улаан загалмайн нийгэмлэг"-т хандивлах болсон тухай олон нийтэд мэдэгдэж байна.
| Австралийн "Мөрөөдлийн ертөнц" соёл амралтын хүрээлэн энэ сарын 10-наас дахин ажиллана | ||
| Үзсэн: 1032 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.