Шууд Chart

Шатахуун дууссанаас хөл бөмбөгчдийн сууж явсан онгоц осолдсон байж болзошгүй бичлэг олджээ

2016-12-01 16:09:51

Өнгөрөгч сарын 28-ны өдөр Колумбын Медельин хот руу нисч явсан онгоц ууланд осолдож, үүний улмаас 77 зорчигч амиа алдаж, зургаан зорчигч амьд үлдсэн юм. Онгоцны ослыг тогтоохоор мөрдөн байцаагчид болон холбогдох албаныхан ажиллаж байна. 

Харин Колумбын Медельин хотын агаарын хяналтын системд бичигдсэн хяналтын ажилтан болон онгоцны багийн нисгэгчдийн хоорондоо ярилцсан аудио бичлэг олджээ.

Уг аудио бичлэгт осол болохоос өмнөх байдал ямархуу байсан талаар төсөөлөл бууж байна. Онгоцны ахмад, онгоцонд цахилгааны саатал гарч байна, мөн шатахуун дууссан тухай хяналтын ажилтанд мэдээлж, ослын буулт хийх зөвшөөрөл хүссэн байна. Хяналтын ажилтан хариуд нь мэдээллийг хүлээн авч, та нар хяналтын системд харагдахгүй байна, байршлаа хэлнэ үү гэсний дагуу ахмад байршлаа хэлж, буух газрын мэдээллийг ч авсан байжээ.

Ослын буулт хийх зай хүртэл ердөө милл гаруйн зайтай байхад онгоц олдсон нь бичлэгт мөн үлдсэн байна. Онгоцны ахмад хамгийн сүүлд газраас 2784 метрийн өндөрт байгаа тухай дуулгаад бичлэг тасарчээ. Энэ үед л онгоц өндрөө алдан унаж, осол болсон байна. Харин онгоц дэлбэрээгүйн шалтгаан нь ердөө бензингүй байснаас болсон нь тодорхой боллоо.

Одоо яагаад онгоц шатахууны нөөцгүй явсан бэ, яагаад онгоц хүрэх газраа хүртэл хангалттай шатахуун аваагүй вэ гэдэг олон асуулт урган гарч байна. Ослын газраас мөрдөн байцаагчид ослын хоёр хар хайрцгийг олсон байгаа юм. Гэхдээ хар хайрцагны мэдээллийг тайлж унших ажлын явц олон сар үргэлжилдэг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шатахуун дууссанаас хөл бөмбөгчдийн сууж явсан онгоц осолдсон байж болзошгүй бичлэг олджээ   
Үзсэн: 1417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй