Шведийн Готенбург хотод аль хэдийн зул сарын баярын уур амьсгал оржээ. Шведийн зул сарын баярт зориулсан хамгийн том худалдаа Лейсбергийн соёл амралтын хүрээлэнд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг. 2000 оноос зохион байгуулагдаж байгаа энэхүү худалдаан оролцохоор жил бүр хагас сая хүн цуглардаг байна.
Уг худалдаанд Шведийн гар аргаар хийдэг амтат шоколаднаас авхуулаад, гацуур модны чимэглэл, тоглоом болон баяртай холбоотой бусад зүйлсийг худалдаалахаар нийт 100 гаруй аж ахуй нэгж цугларчээ. Үзэсгэлэн худалдаанд зориулж, Лейсберг паркад 1300 зул сарын мод суулгаж, 3тн хиймэл цас оруулж, 5 сая гэрлээр чимэглэсэн тухай паркийн зохион байгуулагчид хэлж байгаа юм.
Учир нь энд тийм ч их цас ороод байдаггүй газар гэнэ. Түүнчлэн энэ паркад орой бүр "Цөмөөхэй" балетийг мөсөн дээр тоглож үзүүлдэг байна. Лейсбергийн зул сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа энэ оны хамгийн сүүлчийн өдрийг хүртэл үргэлжлэн явагдах юм. Өнгөрөгч 2015 онд Лейсбергийн парк нийт 3,1 сая хүн үйлчлүүлсэн амжилтаараа Европ, Дундад Ази, болон Африкийн орнуудын хамгийн их зочилсон улсын 7 дугаарт бичигдсэн байна.
| Шведэд зул сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа нээгдлээ | ||
| Үзсэн: 1177 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.