Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг дэлхийн хэмжээний хамгийн том загваруудын шоуны нэг алдарт "Victoria`s secret"-ийн 2016 оны шоу амжилттай зохион байгуулагдлаа. 2016 оны хамгийн онцлох зүйл бол шоу зохион байгуулагдах орон байлаа.
"Victoria`s secret" шоу зохион байгуулагдаж эхэлснээс хойш энэ жил 20 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд анх удаа Европт тэр дундаа Парист зохион байгуулагдлаа. Түүнчлэн тус загварын шоуны тайзнаа анх удаа эгч дүүс загвар өмсөгчид буюу "Victoria`s secret"-ийн сахиусан тэнгэрүүд Жижи болон Белла Хадид нар оролцлоо. Харин шоуны урлагийн зочдоор Леди Гага, Бруно Марс, болон Де Вийденд нар оролцлоо.
Энэ жилийн загварын шоунд нийт 52 загвар өмсөгч оролцсон байна.










| Энэ жилийн “Victoria`s secret” загварын шоу боллоо | ||
| Үзсэн: 1275 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.