Шууд Chart

Франсуа Олланд ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихгүй

2016-12-02 13:43:22

Францын Ерөнхийлөгч  Франсуа Олланд   төрийн тэргүүний  суудлын  төлөө дахин  өрсөлдөхгүйгээ мэдэгдлээ.  Тэрээр ард түмэндээ  хандаж  мэдэгдэл  хийхдээ  ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх нь  улс  орон дахь  зүүний  хүчний  эв нэгдлийг   алдагдуулахгүйн тулд   ийм шийдвэр гаргаснаа тайлбарласан  байна.

Мөн тэрээр  Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусах  хүртэл   ард түмэндээ хүчин зүтгэж ажиллах болно  хэмээн мэдэгдлээ. Франсуа Олланд  2012 оны  сонгуулийн үр дүнд  Францын Ерөнхийлөгчөөр  сонгогдсон юм.  Тэрээр  Францын  иргэдэд  хандаж  5 сарын дараа болох сонгуулиар зөв  сонголт хийхийг уриаллаа. Францын барууны  төв  хүчнийхэнтэй харьцуулахад зүүний  төв  хүчнийхэн  Ерөнхийлөгчийн  суудлын төлөө өрсөлдөх нэгдсэн нэг  нэр дэвшигчийг  тодруулж  чадаагүй  байгаа юм. НАмын  дотоод  сунгаа   нь эхлээгүй  байгаа юм. 

Ажиглагчид, улс  төр судлаачдын хувьд   Францын одоогийн Ерөнхий сайд  Мануэл Вальсыг  зүүний төв  хүчний нэр  дэвшигч байх болов уу гэж таамаглаж  байна.  Эммануэль  Макроны  социалист  намаас нэр дэвшинэ  гэж  таамаглаж  байсан  ч тэрээр  намаасаа гарч  бие даан  нэр дэвшихээ зарлаад  байгаа юм.  Францын  Ерөнхийлөгч  Франсуа Олланд  социалист  намаас нэр дэвшиж  ялалт байгуулж байсан.  Францын үндсэн хуулийн дагуу  түүнд  дахин  нэрээ  дэвшүүлэх боломж  байсан  ч ийнхүү энэ боломжийг ашиглахаас  татгалзаад  байна.

Францын улс  төрийн хүрээнийхэн  Франсуа Олландын энэ  шийдвэрийг  хэрхэн  хүлээн авч  байгаагаа илэрхийлж байна.  Түүний багт  ажиллаж  байгаа улс төрчдийн ихэнх нь  зоригтой зөв шийдвэр  байлаа  гэж үнэлж  байна.  Ийнхүү тодорхойлж  байгаагаа  Францын  гадаад хэргийн сайд  Жан Марк Эйро  илэрхийлсэн  байна.  Харин  нэр  дэвших  магадлалтайд  тооцогдож  байгаа Францын Ерөнхий сайд  Мануэл Вальс  Олланд Ерөнхийлөгчийн  шийдвэрийг  амаргүй хүнд  хэдий ч  жинхэнэ  төрийн хүнийх  байлаа хэмээн  тодорхойлж байна. 

Францад  Ерөнхийлөгч Олландад  итгэл хүлээлгэх  эсэх  асуудлаар  парламентад санал хураалт  явуулах талаар идэвхтэй яригдах болсон.  Тиймээс  дахин  нэр дэвшихээ  зарлавал  Франсуа  Олланд  төрийн  тэргүүний  суудлаас огцроод зогсохгүй цаашдын улс  төрийн нэр хүнд нь  бүр унахаар  байгаа  учир ийм шийдвэр гаргасан байх гэж  ажиглагчид таамаглаж  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франсуа Олланд ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихгүй  
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй