Шууд Chart

АНУ-ын эргийн хамгаалалтынхан харуул хамгаалалтаа чангатгав

2016-12-02 13:53:01

АНУ-ын  Эргийн хамгаалалтын албаны удирдлагууд  Кубын удирдагч  Фидель Кастро  таалал төгссөнтэй холбоотойгоор АНУ-ыг зорих  хууль бус цагаачдын тоо  эрс  нэмэгдэж  болзошгүй хэмээн  болгоомжилж  байна.  Эргийн хамгаалалтын албаны командлагч, дэслэгч Рэйн Келли  Ассошэйтэд  пресс  агентлагт өгсөн ярилцлагадаа  ийнхүү мэдэгджээ.

Мөн  тэрээр  Флорида хоолой дахь  эргийн хамгаалалтын  албаныхны  тоог  нэмэгдүүлээд  байгаа юм байна.  Кубын хууль бус цагаачдын  ихэнх нь  энэ  хоолойгоор дамжин жижиг завь, усан онгоцоор   АНУ-ыг зорьдог юм.  Эргийн хамгаалалтынхны  мэдээлж  байгаагаар  АНУ-ын  Ерөнхийлөгч  Барак Обама  Кубатай  харилцаагаа  сайжруулахаа  мэдэгдсэний дараагаар   АНУ-ыг зорих  Куба  цагаачдын  тоо эрс нэмэгдсэн   байна.

Гэхдээ  Кубын  хувьсгалын удирдагч  таалал  төгссөний дараагаар   хууль бус цагаачдын  урсгал  нэмэгдээгүй  байна.  Ер нь сүүлийн жилүүдэд   далайгаар  АНУ  руу  дүрвэн цагаачлах  хүний  тоо нэмэгдсээр  байгаа юм байна.  Өнгөрсөн  онд  л  гэхэд  7411  цагаачийг  АНУ-ын  эргийн хамгаалалтын  албаныхан  саатуулсан  байна.

Харин энэ тоо  2015 онд 4473, 2014 онд 3677  байсан  байна.  Харин  АНУ, Кубын  төрийн тэргүүн нар  2014 оны  12 дугаар сард  хагас зуун  жил гаруйн  туршид  тасалдсан харилцаагаа  сэргээж,  хэвийн  болгохоор  шийдвэрлэснээ зарласан  билээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын эргийн хамгаалалтынхан харуул хамгаалалтаа чангатгав  
Үзсэн: 1504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй