АНУ-ын Теннеси мужид дэгдээд байгаа ойн түймрийн уршгаар амиа алдсан хүний тоо 7-д хүрээд байна. Энэ тухай Ассошэйтэд пресс агентлаг орон нутгийн эрх баригчдын өгсөн мэдээлэлд үндэслэн дамжуулж байна. Севи тойргийн захирагч Ларри Уотер хэвлэлийнхэнд мэдээлэхдээ аврах албаныхан ахин 3 хүний цогцсыг илрүүлснээр амиа алдсан хүний тоо ийнхүү нэмэгдээд байгаа юм байна. Мөн тэрээр тус тойрогт ойн түймрээс болж нийт 400 байшин барилга бүрэн шатаад байгаа юм байна. Тойргийн хэмжээнд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.
Америкийн Теннеси, Жоржия, Умард Кэролайн мужуудад сүүлийн хэдэн 7 хоногийн туршид ойн түймэр асч байгаа юм. Гол шалтгаан нь өмнөд энэ мужуудад хуурайшилт ихтэй ган болж байгаатай холбоотой юм байна. Теннеси мужийн захирагч Майк Уорнер сүүлийн 100 жилд гарч байгаа хүчтэй ойн түймэр дэгдээд байна хэмээн мэдэгдэж байна. Ойн түймэр Гатлинбург хотод ихээхэн хор хохирол учруулжээ. Энд л гэхэд 100 гаруй барилга байгууламж бүрэн шатжээ. Теннеси мужийн эрх баригчдын шийдвэрээр ойн түймэр гарсан Гатлинбург хотоос 14 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Гал сөнөөгчдөд АНУ-ын Үндэсний гвардын дайчид дэмжлэг үзүүлж байгаа юм байна. Севи тойрог нь Тенниси мужийн зүүн хэсэгт оршдог бөгөөд модтой уулархаг нутагтай юм. Энд салхи ихтэй байсан учир ойн түймэр маш богино хугацаанд тархахад нөлөөлжээ.
| Теннисид ойн түймрийн уршгаар амиа алдсан хүний тоо 7-д хүрчээ | ||
| Үзсэн: 1387 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.