Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараах анхны ажлын айлчлалаа Индианаполисоос эхэллээ. Энд олон мянган ажлын байр хадгалах тохиролцоо хийснээ мэдэгдсэн юм. Тухайлбал агааржуулагч үйлдвэрлэгч "Карриер" корпорацийн удирдлагуудтай тохиролцоонд хүрч чадсан байна.
Энэ нь хилийн чанад руу үйлдвэрлэлээ шилжүүлэхээр шийдсэн компаниудтай АНУ-ын Ерөнхийлөгч тохиролцох загвар болохыг мэргэжилтнүүд онцолж байна. Карриер корпораци зардлаа танах зорилгоор Мексик рүү үйлдвэрлэлийнхээ зарим хэсгийг шилжүүлэхээр төлөвлөж байсан ч одоо татгалзаад байна. Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп тус компанид ирэх 10 жилийн хугацаатай 7 сая долларын татварын хөнгөлөлт үзүүлэхээ амалсан байна.
Харин үүний оронд Карриер Корпораци болон толгой компани нь болох "Юнайтед Техноложис" тус муж дахь үйлдвэрийнхээ шинэчлэлд 16 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Тус компани өнгөрсөн 2 дугаар сард Индиана дахь 2 ч үйлдвэрээ хааж 2 мянга гаруй хүнээ халахаа мэдэгдэж байсан билээ.
| Дональд Трамп анхны ажлын айлчлалаа Индианаполисоос эхэллээ | ||
| Үзсэн: 1881 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.