Завхан аймгийн ИТХ-ын 3-р хуралдаан өчигдөр болж ойрын жилүүдийнхээ хөгжлийн бодлогыг тодорхойлсон байна. Ирэх 4 жилд Завхан аймагт 16 шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Завхан аймгийн ИТХ-ын 3-р хуралдаан 92.5 хувийн ирцтэйгээр эхэлж 6 асуудал хэлэлцсэн байна. Аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх “Завханчуудын хөгжил дэвшил” үйл ажиллагааны хөтөлбөрийг ард иргэдээ сонсох зарчим дээр тулгуурлан боловсруулжээ. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн хөгжил, Байгаль орчин, аялал жуулчлал ногоон хөгжил, Нийгмийн хөгжил, Сайн засаглал гэсэн үндсэн 4 бодлогын хүрээнд нийтдээ 210 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Харин аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 4 бүлэг, 24 зорилт, 164 арга хэмжээг төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд аймгийн 16 хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэн, 3 аян зохион байгуулж, нийт 23 тэрбум 846,8 сая төгрөгийн хөрөнгө зарцуулахаар тусгагдсан байна.
Завхан аймгийн ИТХ-ын 3-р хуралдаанаар ирэх 4 жилд аймаг орон нутгаа хөгжүүлэх, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орон нутгийг ирээдүйд өрсөлдөх чадавх бүхий бүс нутаг болгон хөгжүүлэхэд чиглэгдсэн бодлогын шийдвэрүүдийг гарган баталжээ.
| Завхан аймаг ирэх 4 жилд үйлдвэрлэгч аймаг болно | ||
| Үзсэн: 633 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.