Шууд Chart

Ц.Элбэгдорж БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

2013-10-28 09:37:20

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10 дугаар сарын 28-31-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр энэ сарын 28-ны өглөө Улаанбаатараас мордлоо.
 
Айлчлалынхаа үеэр, Ерөнхийлөгч БНАСАУ-ын төр, засгийн тэргүүн нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны хэтийн төлөв, мөн бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм.
Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Л.Болд, хоёр улсын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх Комиссын монголын хэсгийн дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга болон албаны бусад хүн дагалдан явав.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм гэж Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.
 

Ц.Элбэгдорж БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо  
Үзсэн: 1227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй