![](/uploads/201310/news/thumb/775a11961da96d63c57f61d4e3799311_x3.jpg)
10:00 цагт Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөрт зориулсан өдөрлөг Архивын ерөнхий газрын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвийн байранд болно.
MN мэдээллийн төвд
11.00 цагт Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс хар тамхины өнөөгийн нөхцөл байдал болон Нийслэлийн ҮЭХ-ны хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Halloween-ий баярыг тохиолдуулан нээлтээ хийж буй “Үхлийн симфони” аймшгийн адал явдалт уран сайхны киноны уран бүтээлчид сэтгүүлчидтэй уулзана.
12.00 цагт ОХУ-ын Новосибирск мужийн бизнес эрхлэгчид энэ сарын 14-18-ны өдөр манай улсад ажлын айлчлал хийхтэй холбогдуулж МҮХАҮТ-аас мэдээлэл хийнэ.
12.30 цагт ГССҮТ-ийн эмч нар хэвлэлийнхэнд хандлаа.
13.00 цагт Барилгын хөгжлийн төвөөс “Барилгын төсөв, үнэ бүрдэлт” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
15.00 цагт Нийслэлийн өдрийг тохиолдуулан нийслэлийнхээ гудамж, талбайг цэвэрхэн байлгахын тулд өглөөнөөс орой хүртэл ажилладаг ТҮК-ийн ажилчдыг шагнаж, урамшуулах хүндэтгэлийн арга хэмжээ Монголын хүүхдийн ордонд болно.
17.00 цагт Нийслэлийн өдрийг угтсан дараагийн арга хэмжээ “Эх орны эх орон” сэдэвт үе үеийн уран бүтээлчдийн урлагийн наадам Соёлын төв өргөөнд болно. Энэ үеэр тэргүүний өрх, гэрийг шалгаруулан шагнах юм.
18.00 цагт Үндэсний сэтгүүлзүйг 100 жилийн ойн хүрээнд зохион байгууллагдаж буй Хэвлэл мэдээллийн салбарын ”УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын шилдгийн шилдгийг шалгаруулах ”ГАЛА ТОГЛОЛТ” Улаанбаатар Чуулгын байранд болно.
Өнөөдөр болох үйл явдлууд | ||
Үзсэн: 1218 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.