Шууд Chart

Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн тэргүүн Умард Солонгосыг зорилоо

2016-12-04 14:31:17

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн тэргүүн Тадатэру Коноэ Умард Солонгост үерт нэрвэгдсэн бүс нутагт байдал ямар байгаатай биечлэн танилцахаар Бээжингээс Пхеньяныг зорилоо.

Тэрбээр өчигдөр Бээжингээс мордохын өмнө хэлсэн үгэндээ "Умард Солонгост өвөл ойртож байгаа тул тусламж үзүүлэх асуудлыг хурдавчлах хэрэгтэй" гэдгийг онцолсон. Умард Солонгосын зүүн хойд хэсэгт орших Хамгён-Пукто мужид өнгөрсөн наймдугаар сарын сүүлээс есдүгээр сарын эхэн хүртэлх хугацаанд бороо зүсрэн орж, хэд хэдэн удаа үер болсон юм.

НҮБ-ын төлөөлөгчдийн хэлж байгаагаар үерийн улмаас 500-аад хүн амь үрэгдэж, ор сураггүй алга болсонд тооцогдож байгаагийн дээр 70-аад мянган хүн орон гэргүй болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн тэргүүн Умард Солонгосыг зорилоо  
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй