Шууд Chart

Бээжинд аюулын улбар шар өнгийн түгшүүр зарлаад байна

2016-12-04 14:41:08

Бээжин хотын цаг уурын станц өнөө өглөө нийслэлийг бүрхсэн өтгөн утаанаас болж аюулын улбар шар өнгийн түгшүүр зарлалаа. 2013 оноос хойш Хятадад агаарын бохирдлын дөрвөн түвшний аюулын систем мөрдөж эхэлсэн.

Дүрэмд зааснаар хэрвээ өтгөн утаа гурваас дээш хоног арилахгүй тогтвол улаан өнгийн, гурав хоног бол улбар шар өнгийн, хоёр хоног бол шар өнгийн, нэг хоног бол хөх өнгийн түгшүүр зарладаг.

Энэ сарын 2-4-нд Бээжин хотод улбар өнгийн түгшүүр зарласан ч цаг уурчид өнөө өглөө бас дахин улбар шар өнгийн түгшүүр зарласан байна. Өнөө өглөөний 11 цагийн байдлаар Бээжин хотод агаар дахь “Пи-Эм 2.5” жижиг хэсгийн агууламж куб/метр тутамд 252 микрограмм байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг түвшнээс бараг 10 дахин их байгаа юм.

Бээжин хотод утаанаас болж авто зам дээр үзэгдэх орчин багассан бөгөөд цаг уурчид даваа гарагийн орой гэхэд байдал сайжирна гэж үзэж байна. Хотын эрх баригчид оршин суугчдад гадаа гарахдаа амны хаалт зүүж, кальцийн дутагдлыг нөхөхийн тулд хоол хүнсэндээ загас хэрэглэж, Д амин дэм хэрэглэж, ус их уухыг зөвлөж байна.

Улбар шар өнгийн түгшүүр зарласан үед сургууль, цэцэрлэгүүд гадаа зохиодог арга хэмжээгээ цуцалж, хот даяар барилгын ажил, ачааны авто машины хөдөлгөөнийг хориглодог. Мөн пиротехник буюу салют хэрэглэхийг бас хориглодог. Сүүлийн үед Бээжин хотын экологийн байдал эрх баригчдын шийдэх гол асуудал болоод байна. Өнгөрсөн оны сүүлээр л гэхэд Бээжин хотод хоёр ч удаа улаан өнгийн түгшүүр зарлаж байсан.   

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бээжинд аюулын улбар шар өнгийн түгшүүр зарлаад байна   
Үзсэн: 1101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй