Кубын хоёр дахь том хот болох Сантьяго-де-Кубагийн төв талбайд хагас сая гаруй хүн Фидель Кастротой салах ёс гүйцэтгэхээр хуран цуглаад байна.
Арга хэмжээг тус улсын төрийн зөвлөл болон Сайд нарын зөвлөлийн дарга Рауль Кастро удирдаж байна. Алдарт командантед хүндэтгэл үзүүлэхээр нэрт улс төрчид, эдгээрийн дотор Венесуэлын Ерөнхийлөгч Николас Мадуро, Никарагуагийн Ерөнхийлөгч Даниэль Ортега, Боливийн удирдагч Эво Моралес, Бразилийн Ерөнхийлөгч асан Луис Инасиу лула да Сильва, Дильма Руссефф нар байна.
Аргентины нэрт хөл бөмбөгчин Диего Марадона Кубад ирээд байна. Цагтаа Фидель Кастро түүнд хар тамхины хамаарлаас гарахад нь тусалж байжээ. Фидель Кастрогийн чандар бүхий бунхан Сантьяго-де-Куба хотод ирэхээсээ өмнө тус улсын 15 мужийн 13-аар нь орж, хэдэн мянган километр зам туулсан. Энэ урт замын туршид гашуудлын цувааг хэдэн зуун мянган кубачууд, томчууд, хүүхдүүд, оюутнууд, цэргийнхэн, ажилчид, тариачид угтаж, Кубын хувьсгалын удирдагчийг эцсийн замд нь үдсэн.

Олон нийтийн арга хэмжээ дуусмагц Сантьяго-де-Куба хотын, мужийн оршин суугчид оршуулга эхэлтэл чандрын дэргэд ээлжлэн жижүүрлэнэ. Кубын ард түмний Испанийн ноёрхогчдын эсрэг тэмцлийн баатар Антонио Масеогийн нэрэмжит талбайг 1991 онд Фидель Кастро нээж байжээ.
Талбайг морин дээрээс ард түмэндээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэхийг уриалж байгаа Антонио Масеогийн 16 метр өндөр хүрэл хөшөө чимдэг.
![]()
| Фидель Кастротой салах ёс гүйцэтгэж байна | ||
| Үзсэн: 919 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.