Шууд Chart

Хятадын шүүх 21 жилийн өмнө цаазлагдсан эрэгтэйг цагаатгав

2016-12-04 15:13:51

Хятадын Дээд шүүх 21 жилийн өмнө хүчин болон хүн амины хэрэгт буруутгагдаж, цаазлагдсан эрэгтэйг буруугүй гэдгийг нь тогтоож, цагаатгалаа. 20 настай Не Шубинийг 1995 онд буудан хороосон юм байна.

Энэ хүнийг Хэбэй мужийн Шицячуан хотын захын эрдэнэ шишийн талбайгаас цогцсыг нь олсон эмэгтэйг хүчиндсэн, дараа нь амийг нь хороосон хэрэгт буруутгажээ.

Хэрэг болсон газар, цаг хугацаа, юунаас болж ийм хэрэг үйлдсэн гэдгийг тогтоож чадаагүй бөгөөд залуу гэмээ хүлээсэн гэдэг нь шүүхээс түүнд цаазаар авах ял оноох шалтаг болжээ.

2015 онд олон хүний амийг хөнөөсөн хэргээр баривчлагдсан этгээд дээрх эмэгтэйг хөнөөсөн гэдгээ хүлээсний дараа Не Шубиний төрөл төрөгсөд хэргийг эргэн авч үзэхийг шаардаж байсан байна.

Гэвч шүүх 2014 онд л хэргийг дахин хэлэлцэж эхэлжээ. Хүний эрхийн төлөө тэмцэгчид Хятадад жилд маш олон цаазаар авах ялыг ёсоор болгодог гэж нотолдог. Гэвч Бээжин энэ талаарх статистик мэдээг нууцалдаг. Одоогийн байдлаар дэлхийн 39 оронд цаазаар авах ялыг хэрэглэж байгаа бөгөөд эдгээрийн олонх нь Африк, Ойрхи Дорнод, Азийн орнууд юм. АНУ ч гэсэн эдгээр орны тоонд ордог.   


Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын шүүх 21 жилийн өмнө цаазлагдсан эрэгтэйг цагаатгав   
Үзсэн: 1335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.189.xxx] 2016-12-04 16:05
Элбэгдоржын яриад байдаг энэ шүүдээ,одоо буудуулсан хүнийг босгохгүйгээс хойш яалтай билээ,хэрэвээ манайх шиг цаазгүй байсан бол энэ хүн суллагдаж амьдын жаргал эдлэх байлаа,ингээд бодохлоор хүнийг хэргээ хүлээсэн гэж цаазалдаг нь осолтой байгаа биз,олон сар хоригдсон хүн бэрхшээлээс салахын тулд хэрэг хүлээдэг явдал аль овоо байдаг,энэ ер нь айхтар эмзэг асуудал шүү?ингээд бодохоор бүх насаар нь хорих нь зөв юмдаа.

Бидэнтэй нэгдээрэй