Нийслэлийн 374 жилийн ойг угтан нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран “Их хотын соёл – Их цэвэрлэгээний өдөр”-ийг зохион байгууллаа. Цэвэрлэгээнд МУБИС-ийн 181 оюутан оролцож, том оврын 406 автобусыг угааж цэвэрлэсэн байна. Оюутнуудын хөдөлмөрийн хөлсний санхүүжилтийг нийслэлийн Хөдөлмөрийн газар, хяналт зохион байгуулалтын ажлыг нийслэлийн Тээврийн газар хариуцан ажиллажээ. “Их хотын соёл – Их цэвэрлэгээний өдөр”-т нийслэлийн Тээврийн газрын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 19 аж ахуйн нэгж, байгууллага идэвхи санаачлагатай оролцож нийслэлийн өдрөөр иргэдээ цэвэр цэмцгэр автобусаар тавтай үйлчлэхэд бэлэн болжээ.
Оюутнууд 406 автобус угаажээ | ||
Үзсэн: 1714 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.