Шууд Chart

Индонезид 13 зорчигчтой жижиг оврын агаарын онгоц сураггүй алга боллоо

2016-12-05 15:58:32

Өнгөрөгч бямба гарагт Индонезийн баруун хэсэгт зорчиж явсан 13 зорчигч бүхий жижиг оврын агаарын онгоц сураггүй алга болжээ. Одоогоор онгоцыг эрэн хайх ажиллагаа явагдаж байна. Эрэн хайх ажиллагаанд тус улсын тэнгисийн цэргийн хүчний 15 хөлөг онгоц болон бусад аврах багийнхан оролцож байгаа аж.

Нисэх онгоцонд цагдаагийн 8 офицер, болон хөлгийн багийн 5 гишүүн зорчиж явсан байна. Индонезийн цагдаагийн албанаас мэдээлж байгаагаар, уг онгоц өнгөрөгч бямба гарагт Банка арлаас Батамын арал хүртэл нийт 400 км-ийн нислэг үйлдэхээр замдаа гарч хөөрсөн байна. Харин өчигдөр буюу ням гарагт Индонезийн аврах албаныхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг мэдээлэлд онгоц хяналтын самбараас алга болсон тухайн цэгийн ойролцоогоос 3 цогцос олсон тухай мэдэгдсэн байна.

Түүнчлэн цогцос олсон газрын ойролцоогоос онгоцны сэг болон онгоцны суудал мөн цагдаагийн бичиг баримт олсон байна. Үүнээс үзэхэд, онгоц далайд осолдсон байж болзошгүйг аврах албаныхан мөн хэлж байгаа юм. Өнгөрөгч 11 дүгээр сард, Индонез улсад цэргийн хүчний нисдэг тэрэг уулархаг газарт нисч яваад осолдсоны улмаас 3 хүн амь насаа алдсан хэрэг гарч байсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонезид 13 зорчигчтой жижиг оврын агаарын онгоц сураггүй алга боллоо  
Үзсэн: 996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй