Шууд Chart

“Шарын гол” компанийн хувьцаа 6.30-иар өсчээ

2016-12-05 16:18:40

12 дугаар сарын 05-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 34,123 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцаа өсч, 7 хувцаат компанийн хувьцаа буурсан  бол 2 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Шарын гол” компани хамгийн өндөр буюу 6.30-иар өссөн бол “Хорин хоёрдугаар бааз” 6.28%, “Дөрвөн уул” 4.56%-иар тус тус өслөө. Мөн 3,007 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 326,276,446.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр "MSE ALL" индекс 791.00 нэгж болж 0.44%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,378,687,729,327.00 төгрөг боллоо.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                           МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


“Шарын гол” компанийн хувьцаа 6.30-иар өсчээ  
Үзсэн: 1615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй