Шууд Chart

Биокомбинат дагуул хот болно

2013-10-28 10:51:45

Биокамбинат, Шувуун фабрикийн иргэдийн хүсэлтээр Нисэхийн товчооноос Шувуун Фабрик хүртэлх 9 метр өргөнтөй 22,5 км урт авто замын өргөтгөлийн суурь хучилт дуусч, албан ёсоор нээлээ. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцлоо. Зам засах 17 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөнөөс шийдвэрлэж,  “Тотал Инж” компани гүйцэтгэгчээр шалгаран, энэ оны 4 сараас ажлаа эхэлж, 6 сарын дотор замын суурийн хучилтыг бүрэн хийж дуусчээ. Нээлтийн ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Био комбинатыг бид нийслэлийн дагуул хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Жаран мянган хүн ам оршин суух дагуул хотыг бий болгоход дэд бүтэц, тэр дундаа авто зам хамгийн чухал. Шинэ замтай болсноор нийтийн тээврийн үйлчилгээ болон нийгмийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх болно”  гэдгийг онцоллоо.  
Урьд нь Шувуун фабрикаас Вокзал хүртэл 2 цагийн зайтай 2 автобус 800 төгрөгөөр иргэдэд үйлчилдэг байсан бол өнөөдрөөс эхлэн  Шувуун фабрикаас Нисэх хүртэл 30 минутын зайтай гурван автобус 400 төгрөгөөр иргэдэд үйлчилж байгаа юм.

 

Харин нисэхийн товчооноос Биокамбинат-Шувуун фабрик хүртэлх 22,5 км авто замыг ирэх оны 7 сард өнгө хучилт хийн бүрэн ашиглалтад оруулах юм.

Нийтэлсэн: Б.Баярт

Биокомбинат дагуул хот болно   
Үзсэн: 1822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй