Шууд Chart

"Softbank", "Huawei" компаниуд жолоочгүй автомашины технологийг хамтран бүтээнэ

2016-12-06 10:39:33

“Apple” компани өөрийгөө жолоодох автомат системтэй машин зохион бүтээх гэж байгаа тухай мэдэгдэл хийсэнтэй зэрэгцэн, Хятадын "Huawei" болон Японы "Softbank" корпорациуд хамтран өөрийгөө жолоодох тээврийн хэрэгслийн харилцаа холбооны системийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллахаар болжээ.

Цахилгаан бараа үйлдвэрлэгч төдийгүй, харилцаа холбооны тоног төхөөрөмж нийлүүлэгч БНХАУ-ын "Huawei" компани дэлхийд ухаалаг гар утас үйлдвэрлэлтээрээ “Apple”, "Sansung"-ийн дараа эхний 3-т жагсдаг. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, тус 2 компани автомашин, тээврийн дэд бүтэц болон тээврийн хэрэгсэл оролцуулсан мэдээлэл солилцох системийг зохион бүтээх тал дээр хамтран ажиллахаар тохиролцжээ. Энэхүү системдээ тэд ухаалаг гар утасны ертөнцийн дараагийн эрин үе болох 5G технологийг ашиглах юм.

Түүнчлэн, тухайн тээврийн хэрэгслийг автоматаар жолоодох онцгой давтамж бүхий сонголттой, нэг зэрэг зогсоох алсын удирдлагатай гээд олон технологийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. "Softbank" корпораци нь яг энэ чиглэлээр салбартаа тэргүүлэгч төдийгүй, Японы интернет үйлчилгээний тэргүүлэгч компани бөгөөд үүрэн телефон, өргөн зурвасын дэд бүтэц, суурин холбоо, интернет агуулга зэрэг бусад олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг компани юм. Цаашлаад, энэхүү төсөлд Японы Токиогийн их сургуулийн баг оролцож, хамтран ажиллах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Softbank", "Huawei" компаниуд жолоочгүй автомашины технологийг хамтран бүтээнэ  
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй