Шууд Chart

"United Express”-ын онгоц урд дугуйгүйгээр ослын буулт хийжээ

2016-12-06 14:16:36

Өнгөрсөн ням гарагт Техаст "Юнайтед  Экспресс"-ийн  зорчигч  тээврийн онгоц  урд  дугуйнууд нь дэлгэгдээгүй  ч амжилттай  газардаж  чадсан байна.  Тэгвэл  энэ  ослын  буултын  бичлэг  олон нийтийн  сүлжээгээр  тархаад  байна.  Тус онгоцонд   багийн гишүүд, зорчигч нийлсэн  55 хүн  сууж явсан  юм.  Онгоц Техасын  Хюстон  хотоос   Мексикийн  чиглэлд  нислэг үйлдэхээр  хөөрсөн  байна.  Гэвч  нислэгийн үеэр  асуудал  гарсныг илрүүлж  Сан Антонио  хотын нисэх онгоцны  буудалд  газардахаар шийдвэрлэжээ.

Онгоцны  урд  дугуйнууд  дэлгэгдээгүй  ч амжилттай газардаж  багийн  гишүүд болоод  зорчигчдыг  ослын  гарцаар нүүлгэн шилжүүлсэн  байна.   энэ  ослоос  болж   нэг  зорчигч эмэгтэй  шагайндаа багахан гэмтэл авснаас өөрөөр хэн ч гэмтэж  бэртээгүй  байна. Одоо агаарын тээврийн компанийхан болоод  нислэгийн аюулгүй байдлыг хангах алба мэргэжилтнүүд   онгоцонд  учирсан гэмтлийн шалтгааныг тодруулахааар ажиллаж байгаа аж. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"United Express”-ын онгоц урд дугуйгүйгээр ослын буулт хийжээ  
Үзсэн: 1500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.9.90.xxx] 2016-12-06 15:49
sain buult xiisen bha

Бидэнтэй нэгдээрэй