
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр 12.00 цагаас Төрийн ордны Б танхимд хэвлэлийн хурал зарлажээ. Тэрээр “Алтан Дорнод Монгол” компанийн захирал асан С.В. Паушокийн "ETV"-д онлайнаар өгсөн ярилцлагын асуудлаар хариу тайлбар өгөх гэнэ. С.В.Паушок “Өнөөдөр монголчууд эх орондоо тодорхой хэмжээний мөнгө олчихоод үүнийгээ болж өгвөл гадагш нь гаргахыг зорьж байна. Яагаад гэвэл нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөж олсон мөнгөнөөсөө салах вий гэж айж байгаа хэрэг шүү дээ. Миний хувьд манай компанийг үйл ажиллагааг доголдуулсан, хааж боосон олон хүн бий.
Энэ хүмүүсийн тоонд С.Баяр, Ц.Нямдорж, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил зэрэг хүмүүс багтах байх. Энэ дөрөв зөвхөн С.В.Паушокийг устгасан бус бусад олон алт олборлогчдын хувь заяагаар тоглосон гэж хэлж болно. Үүнийг дайн гэж дөвийлгөх нь хаашаа юм. Гэхдээ энэ хүмүүс зөвхөн өөрсдийнхөө эдийн засгийн, бизнесийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлсэн. Гол дүрээр Сү.Батболд, С.Баяр тоглосон бол Ц.Нямдорж зөвхөн тэдний тушаалыг гүйцэтгэсэн...” гэх мэтээр санал бодлоо хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж мэдээлэл хийнэ | ||
Үзсэн: 1667 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.