Шууд Chart

“HI-SEAS”-4 төсөлд зориулсан сансрын нисгэгчийн хувцас зохион бүтээжээ

2016-12-07 08:44:13

Ангараг буюу Марс гараг руу хийх сансрын нислэгийн нөхцлийг дуурайлгасан нэг жилийн туршилт АНУ-ын Хавай мужид явагдсан. “HI-SEAS” нэртэй энэхүү төслийг америкийн агаар мандал, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний газар – НАСА болон Хавайн их сургууль зохион байгуулж, хэрэгжүүлсэн юм. Харин үүний үргэлжлэл болгож, HI-SEAS”-4 төсөл 2017 онд Хавайн уулсын ноён оргилын нэг Мауна Луйд байрлах НАСА-гийн сансрын станцад явагдахар төлөвлөж байна. Туршилтад оролцогчид яг л задгай сансарт байгаа мэт бөмбөгөр оройтой тусгай битүү цогцолборт гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдан байх юм. Энэ газар нь Марс гаригийн байдалтай нилээд ойролцоо гэж үздэг учир Хавайг сонгосон бөгөөд хөрс нь Марс гаригтай маш төстэй, өвс ургамал бараг байдаггүй юм.

Туршилтын болзлын дагуу, түүнд оролцогчдыг зөвхөн өмсгөлтэйгээр л гадаа агаарт гаргахыг зөвшөөрч байжээ. Тиймээс эрдэмтэд энэ туршилтанд зориулж, хувцас хэрэглэл хэрхэн бүтээх талаар арга замыг хайж байжээ. Харин Америкийн алдарт Рөүд Айланд их сургуулийн дазайны сургуулийн Майкл Луй профессороор ахлуулсан баг эрдэмтдийн энэхүү асуудлыг шийдэж өгчээ. Тус багийн гишүүд туршилтад зориулсан сансрын нисэгчийн хувцас зохион бүтээснээ олон нийтэд танилцууллаа. Профессорын хэлж байгаагаар, судлаачид жинхэнэ сансрын нисэгчийн хувцас хэрэглэлийг туршилтдаа ашиглахад өндөр өндөр өртөг гардаг. Бидний шийдсэн бас нэг асуудал бол энэхүү хувцас хэрэглэлийг бүтээхийн тулд 10 мянган доллар зарцуулсан тухай хэлсэн байна. Харин уг хувцсыг HI-SEAS”-4 төслийн багийн ахлагч Андрей Стюарт өмсч, олон нийтэд сонирхуулсан байна. Энэхүү хувцасыг 2017 онд зохион байгуулагдах туршилтын үеэр, хэрэглэх юм.

Туршилтыг зохион байгуулагчдын хэлж байгаагаар, Ангараг руу анх удаа хүн нисгэхэд бэлтгэх нь уг төслийн зорилго бөгөөд НАСА 2030 он гэхэд, дэлхийн анхны хүнийг Марс гариг дээр аваачих зорилготой юм. Уг туршилт нь нийт 8 сар үргэлжилнэ. Харин дараагийн туршилт 2018 онд болно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“HI-SEAS”-4 төсөлд зориулсан сансрын нисгэгчийн хувцас зохион бүтээжээ  
Үзсэн: 2458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй