Шууд Chart

Италийн ерөнхий сайдын огцрох хүсэлтийг хүлээн авсангүй

2016-12-07 09:24:44

Италийн Ерөнхийлөгч Сержо Маттарелла Ерөнхий сайд Маттео  Ренцигийн албан тушаалаасаа огцрох хүсэлтийг хүлээн авсангүй. Италийн төрийн тэргүүн  Ерөнхий сайддаа хандаж ирэх оны төсвийн төслийг парламентаар батлах хүртэл засгийн газрын  тэргүүний албанаас огцрохоо хойшлуулахыг  санал  болгосон байна.

Өнгөрсөн ням гарагт Италид  бүх нийтийн  санал  хураалт  болж  иргэд олон  нийт  сайд  нарын танхимын  санаачилсан   үндсэн хуулийн шинэтгэлийг  дэмжих эсэхээ илэрхийлсэн юм.  Гэвч олон нийт энэ шинэтгэлийг  нь дэмжихгүй  гэдэг  санал  өгцгөөсөн  тул  Ерөнхий сайд Ренци албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргасныг нь Ерөнхийлөгч Сержо Маттарелла  хүлээн  авсангүй. Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дамжуулж  байгаагаар   тус улсын төсвийн тухай хуулийг  ирэх  7 хоногийн эцэс гэхэд  парламент батлахаар  төлөвлөж  байгаа юм байна.

Ерөнхий сайд Маттео Ренцигийн засгийн газраас санаачилсан үндсэн хуулийн  шинэтгэлд сенатын бүрэн  эрхийг хязгаарлаж,  засгийн газрын бүрэн  эрхийг нэмэх  санал  багтсан  байсан  юм. Мөн Үндсэн хуульд оруулахаар төлөвлөж  байсан  гол өөрчлөлт нь парламентын дээд танхимтай  холбоотой  байлаа.  Тодруулбал, сенатын танхимын гишүүдийг бүх  нийтээр сонгодоггүй  болгох  санал гаргаад  байсан юм.  Сенатын  танхимыг  муж,  томоохон  хотуудын амбан захирагч  нараар  бүрдүүлэхийг санал болгож  байлаа.  Энэ  нэмэлт өөрчлөлтүүдийг  парламентаар  батлачихаад  байсан  ч ийнхүү олон нийт няцаагаад  байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Италийн ерөнхий сайдын огцрох хүсэлтийг хүлээн авсангүй   
Үзсэн: 657 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй