Шууд Chart

Тайландын шинэ хаан эцгийнхээ мэндэлсэн өдөрт зориулсан ёслолыг үйлдлээ

2016-12-07 10:12:27

Тайландын шинэ  хаан  Маха Вачиралонгкорн өнгөрсөн  10 дүгээр сард таалал  төгссөн  эцгийнхээ  мэндэлсэн  өдөрт зориулж  тусгай  ёс үйлдлээ. Олон мянган хүн Бангкок хот дахь хааны ордонд болсон энэ ёслолыг үзэж  сонирхохоор цугласан байна. Түүнчлэн  орон нутгийн  телевизээр  буддын  шашны  энэ ёслолыг орон даяар шууд дамжуулан үзүүлжээ.  Тайландын шинэ хаан өнгөрсөн 12 дугаар сарын нэгний өдөр хаан ширээндээ заларсан юм.

Түүний эцэг  Пумипон  Адульядет өнгөрсөн 10 дугаар сарын  31-ны өдөр таалал төгссөн бөгөөд тэрээр 70 жилийн туршид  хаан  ширээнд  заларч, ард түмэндээ хамгийн нэр хүндтэй хаан гэдгээрээ тэмдэглэгдэн үлджээ.  Түүнийг  ард  олон нь аугаа  IX Рама гэж нэрийддэг  байсан  юм. Хэдийгээр Тайландад эзэн хаан бэлэгдлийн статустай байдаг ч  Пумипон хаан улс төрийн чухал шийдвэрүүдийг нэг бус удаа гаргаж, хориг тавих  эрхээ ч ашиглаж байсан аж.

Түүнийг таалал төгссөний дараагаар Тайландын  түр засгийн газар  хааны  гэр бүлийнхнийг хамгаалах арга хэмжээнүүдийг  авсан бөгөөд тэр дундаа хааны гэр бүлийнхэнтэй холбоотой шүүмжлэлтэй мэдээлэл  нийтлэсэн  хэд хэдэн цахим хуудсыг хаасан  юм.









Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тайландын шинэ хаан эцгийнхээ мэндэлсэн өдөрт зориулсан ёслолыг үйлдлээ   
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй