Шууд Chart

Говь-Алтай аймагт гурван талт түншлэлийн зөвлөгөөн боллоо

2016-12-07 11:18:16

Говь-Алтай аймагт "Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын гурван талт түншлэлийн аймгийн зөвлөгөөн"-ийг зохион байгуулсан байна. Энэ үеэр улсын болон орон нутгийн эдийн засаг, санхүүгийн нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ард иргэдийн амьдралын түвшинг сайжруулахад хувийн хэвшлийн оролцоо чухал болохыг Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг хэллээ.

Иргэдийг ажилтай, орлоготой амьдрал ахуй нь хангалуун сайхан байлгах үүргийг төр дангаараа гүйцэтгэж чадахгүй. Харин баялаг бүтээгч хувийн хэвшил, хүний эрхийг хангагч иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор гүйцэтгэж чадна. Цаашид төрийн үйлчилгээний чанарын талаар сэтгэл ханамжийн судалгаа гаргаж, түүний мөрөөр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд саад тээг болдог зүйлсийг багасгах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллахаар болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Говь-Алтай аймагт гурван талт түншлэлийн зөвлөгөөн боллоо   
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй