Говь-Алтай аймгийн төвөөс 110 км-т байрлах “Хөв булаг”-ийн нүүрсний уурхайгаас 80.000 төгрөгөөр нүүрс худалдан авч байгаа нь санхүүгийн хямралтай энэ цаг үед иргэдэд хүндээр тусах болсон байна.
Алтай хотын нүүрсний нийт хэрэглээ 45 мянга орчим тонн байдаг. Дулааны эрчим хүчний хэрэглээнд 26.350 тн, гэр хорооллын айл өрх 17.000, бага оврын таван уурын зуух 2000 тонн нүүрс хэрэглэдэг судалгаа бий.
Аймгийн төвөөс 110 км-т Дэлгэр сумын нутагт орших “Хөв булаг”-ийн нүүрсний уурхайгаас иргэд 80.000 төгрөгөөр нүүрс худалдан авдаг байна. Говь-Алтай аймгийн хувьд нүүрс түлшний үнэ бусад аймагтай харьцуулахад өндөр байдаг ажээ.
Одоо тус аймагт аймгийн төвийн халаалтын зуухнуудын нүүрсний татан авалт 12-15 хоногийн нөөцтэй, айл өрхүүд түлээ, нүүрсээ ид бэлтгэж байна. Нүүрсний үнийг бууруулах, төвийн халаалтын системийн шинэчлэл, дулаан үйлдвэрлэлийн асуудлаар Говь-Алтай аймгийн ИТХ-ын 2006 онд “Мандал голомт” компанитай байгуулсан гэрээг дүгнэх ажлын хэсгийг байгуулсан байна.
| Нүүрсний үнэ иргэдэд хүнд тусч байна | ||
| Үзсэн: 1399 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.