Шууд Chart

Афганистаны агаарын хүчний түүхэн дэх 2 дахь эмэгтэй нисэгч

2016-12-08 09:10:28

Өдгөө 26 настай ахмад Сафиа Ферози хүүхэд байхаасаа л нисэгч болохыг мөрөөддөг нэгэн байжээ. Тэрээр одоо Афганистан улсын агаарын хүчний тээврийн нисэх онгоцны жолооч, төдийгүй улсынхаа 2 дахь эмэгтэй нисэгч юм. Түүний нөхөр мөн нисэгч бөгөөд тэд хамтдаа Афганистаны агаарын хүчинд хамтран зүтгэдэг.

Сафиаг ахлах ангийн сурагч байх үед, тус улсын цэргийн хүчинд эмэгтэй хүн авна гэсэн зарыг зурагтаар олж харжээ. Тэрээр дунд сургуулиа төгсөөд, цэргийн академид элсэж, холбооны ажилтнаар суралцсан байна. Сафиаг академид суралцаж байх үед, агаарын хүчинд нисэгч болох хүсэлтэй хүн сонгон шалгаруулж авна гэсэн зарлалын дагуу Сафиа ч өөрийн материалаа өгчээ.

Нийт 12 хүн сонгон шалгаруулалтад оролцож, Сафиа ганцаараа бүх сорилт, шалгалтуудыг давснаар Афганистаны агаарын нисэх хүчинд орох үүд хаалга нь нээгджээ. Ийнхүү Сафиа Афганистан улсын нисэхийн цэргийн хүчний түүхэнд 2 дахь эмэгтэй нисэгч болон нэрээ мөнхөлж байгаа юм. Харин түүний араас одоогийн байдлаар академид 5 эмэгтэйг нисэгч болгохоор бэлдэж байна.

2013 онд ахмад Нилүүфар Рахмани Афганистан улсын нисэхийн хүчний сүүлийн 30 жилийн түүхэнд анхны эмэгтэй нисэгч болон тодорсон юм. Одоо тэрээр АНУ-ын нисэхийн цэргийн хүчинд алба хааж байна. Афганистаны цэргийн хүчинд 195 мянга гаруй алба хаагчтайгаас 1800 эмэгтэй цэргийн  албанд хүчин зүгтэж  байна.







Нийтэлсэн: Moнголын мэдээ

Афганистаны агаарын хүчний түүхэн дэх 2 дахь эмэгтэй нисэгч  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй