Ойрхи Дорнодын арилжааны хамгийн том хот болох Дубайд төрөл бүрийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагддаг. Тэгвэл энэ удаад нисэх онгоцны үзэсгэлэн худалдаа нээлтээ хийгээд байна. Нисэх онгоц тэр дундаа бизнесийн зориулалтаар хэрэглэх, сүүлийн үеийн загвар хийцтэй, жижиг оврын онгоц энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байна.
Уг арга хэмжээнд Японы болон Бразилын агаарын хөлөг үйлдвэрлэгчдээс гадна, холбогдох салбарт бизнес эрхэлж байгаа бизнесменүүд зэрэг 400 гаруй хүн оролцож байна. Зах зээл дээр бизнесийн онгоцны эрэлт хэрэгцээ муу байгаа учраас энэ үзүүлэлтийг сайжруулахын тулд, уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. Үзэсгэлэн худалдааны үеэр Бразилийн Эмбрейр арилжааны нисэхийн авиа компанийн өөрийн үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бизнесийн онгоцыг танилцуулж байна.
Түүнчлэн Японы алдарт автомашин мотоцикл үйлдвэрлэгч Хонда компани энэхүү үзэсгэлэнд анх удаа өөрийн үйлдвэрлэсэн жижиг оврын онгоцыг танилцууллаа.
| Жижиг оврын нисэх онгоцны үзэсгэлэн худалдаа болж байна | ||
| Үзсэн: 515 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.