Шууд Chart

Хонины цэцэг өвчнөөр 210 мал өвчилжээ

2016-12-08 10:31:55

Дархан-Уул аймгийн Хонгор сумын  “Зурамтай” гэдэг газар малчин Ж-н  210 хонь цэцэг өвчнөөр өвчилснийг шинжилгээгээр тогтоожээ.  Хонины цэцэг өвчин гарсан голомтод  таван өрх айл, 18 хүн, 1432 мал байна. Сумын Засаг дарга 12 дугаар сарын долооны өдөр  захирамж гарган хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Харин Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн “Хотгорын гол” гэдэг газарт  тавьсан хорио цээрийн дэглэмийг сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар цуцаллаа.

Уг газарт малчин Ж-н хоёр, А-н дөрөв, Н-н гурван хонь хонины цэцэг өвчнөөр өвчилсөн байсан нь тогтоогдсон тул 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хорио цээрийн дэглэмийг тогтоогоод байсан юм.  Хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй учир ийнхүү цуцаллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хонины цэцэг өвчнөөр 210 мал өвчилжээ   
Үзсэн: 505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй