Их британий засгийн газар лейбористуудад буулт хийж Европын Холбооны эгнээнээс гарах төлөвлөгөөгөө нийтэд танилцуулахаар боллоо. Үүний хамтаар парламентад хандаж энэ үйл явцад саад учруулахгүй байхыг уриалсан байна. Ийм маягаар Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Европын холбооны эгнээнээс улс орноо гаргах төлөвлөгөөгөө аварч үлдлээ хэмээн ажиглагчид тодорхойлж байна. Өчигдөр орой Их Британийн засгийн газар Лейборист намын санал бүхий нэмэлт өөрчлөлтийг парламентад өргөн барьсан байна.
Сөрөг хүчний тус намынхан Лиссабоны гэрээний 50 дугаар зүйл заалт хэрэгжихээс өмнө Европын холбооноос гаргах засгийн газрын төлөвлөгөөг нийтэд дэлгэн танилцуулахыг шаардаж байсан юм. Энэ шаардлагыг нь хүлээн авсан засгийн газар парламентад хандаж ирэх оны 3 дугаар сарын эцэс гэхэд Бриксит үйл явцыг эхлүүлэхийг дэмжихийг уриалсан юм. Их Британийн засгийн газар ийнхүү буулт хийхэд хүрсэн нь парламент дахь эрх баригч консерватив намын 40 гаруй гишүүн сөрөг хүчнийхэнтэй нэгдэхээ илэрхийлсэн нь тодорхой болсонтой холбоотой байлаа.
Хэрэв Тереза Мэйн засгийн газар буулт хийгээгүй бол эрх баригч намын дотоодод ч томоохон ан цав үүсч мэдэхээр болоод байсан юм. Энэ хооронд Их Британийн дээд шүүх дээр Европын холбооны эгнээнээс улс орноо гаргах үйл явцыг эхлүүлэхэд парламентын дэмжлэг шаардлагатай эсэх асуудлыг судалж, нягталж байгаа юм.
| Их Британийн Засгийн газар ЕХ-ны эгнээнээс гарах төлөвлөгөөгөө нийтэд танилцуулна | ||
| Үзсэн: 783 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.