Шууд Chart

Маттео Ренцигийн огцрох хүсэлтийг Италийн ерөнхийлөгч хүлээн авлаа

2016-12-08 12:42:18

Италийн Ерөнхий сайд Маттео Ренци албан  тушаалаасаа огцрох  өргөдлөө  албан  ёсоор өргөн  барилаа.  Тус улсын  иргэд  бүх нийтийн санал хураалтаараа  засгийн газраас санал болгосон үндсэн хуулийн шинэтгэлийг хүлээн  авахгүйгээ илэрхийлсэн. Үүнтэй  холбоотойгоор  Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохоо мэдэгдээд байсан юм.  Өчигдөр  Ерөнхий сайд Маттео Ренфи  Италийн  Ерөнхийлөгчийн өргөөнд  очиж  огцрох хүсэлтээ  албан  ёсоор  өргөн  барьсан  байна. 

Италийн Ерөнхийлөгч Сержио  Матарелле  түүний энэ  хүсэлтийг  хүлээн  авсан ч  шилжилтийн  үед  засгийн газрын  үйл  ажиллагааг  үргэлжлүүлэн  ажиллахыг хүссэн  байна.  Италийн Ерөнхийлөгч  өнөөдрөөс  шинэ  засгийн газар эмхлэн байгуулах  асуудлаар  улс  төрийн намуудын  төлөөлөлтэй  зөвлөлдөх болсныг   хэвлэлийн албанаас  нь  мэдээлж  байна.  Ерөнхийлөгч  Сержио Матарелле  Ерөнхий сайд Ренцид  ирэх оны  төсвийн төсөл  батлагдах хүртэл  албан  тушаалаасаа огцрох хүсэлт гаргахгүй байхыг  уриалж байсан  юм.

Харин өчигдөр  Италийн сенат 2017 оны төсвийг  дэмжин  баталсан.   Сенатын  танхимын   166 гишүүн  ирэх оны  төсвийг  дэмжиж  саналаа өгсөн бол  70 нь эсэргүүцэж,  1 нь түдгэлзсэн  байна. Мөн сенатын  гишүүд төсвийн төслийг  батлах санал хураалт өгөхөөсөө өмнө   Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх  санал  ч  мөн өгсөн  юм.  Гэвч  Ренци  өмнө нь өгсөн амлалтынхаа дагуу  албан  тушаалаасаа  огцрохоор шийдвэрлэсэн  юм. Энэ сарын 4-ны  өдөр  Италид  Ренцигийн засгийн газраас  санаачилсан  Үндсэн хуулийн  шинэтгэлийн  асуудлаарх бүх нийтийн санал хураалт болсон юм.  энэ санал хураалтын  дүнгээр   Италичуудын  59,11  хувь нь  Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг  эсэргүүцсэн санал өгсөн юм. Харин  дэмжигчид нь  40,89  хувь болсон   юм.

Ерөнхий сайд Маттео Ренцигийн засгийн газраас санаачилсан үндсэн хуулийн  шинэтгэлд  сенатын бүрэн  эрхийг  хязгаарлаж,  засгийн газрын бүрэн  эрхийг нэмэх  санал  багтсан  байсан  юм.  Мөн Үндсэн хуульд оруулахаар төлөвлөж  байсан  гол өөрчлөлт нь  парламентын дээд танхимтай  холбоотой  байлаа. Тодруулбал  сенатын танхимын гишүүдийг бүх  нийтээр сонгодоггүй болгох санал гаргаад  байсан.  Сенатын танхимыг муж,  томоохон  хотуудын амбан захирагч  нараар  бүрдүүлэхийг санал болгосон  байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Маттео Ренцигийн огцрох хүсэлтийг Италийн ерөнхийлөгч хүлээн авлаа   
Үзсэн: 461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй