Их Британийн засгийн газрын улс орноо Европын Холбооноос гаргах төлөвлөөгөөг тус улсын парламент баталлаа. Засгийн газар үүний тулд сөрөг хүчний намуудын зүгээс тавьсан асуудлуудаар буулт хийсэн юм. Нэгэнт парламентаар батлагдсан учир Ерөнхий сайд Тереза Мэйн засгийн газар амалсан ёсоороо ирэх оны гуравдугаар сарын 31 нээс өмнө сонгогч олонд Европын холбооноос улс орноо гаргах төлөвлөгөөгөө танилцуулж, Лиссабоны гэрээний 50 дугаар заалтыг хэрэгжүүлэх болж байна. Энэ заалтын дагуу Брекситийн 2 жилийн үйл явц эхэлснийг зарлах юм.
Парламентын доод танхим дахь санал хураалтын үр дүн заавал биелүүлэх үүрэг хүлээлгэсэн баримт биш ч засгийн газар сөрөг хүчнийхэнтэй харилцан тохиролцож чадсаны баталгаа болж байгаа юм. Их Британий засгийн газар ийнхүү буулт хийхэд хүрсэн нь парламент дахь эрх баригч консерватив намын 40 гаруй гишүүн сөрөг хүчнийхэнтэй нэгдэхээ илэрхийлсэн нь тодорхой болсонтой холбоотой байлаа. Хэрэв Тереза Мэйн засгийн газар буулт хийгээгүй бол эрх баригч намын дотоодод ч томоохон ан цав үүсч мэдэхээр болоод байсан юм.
Гэхдээ одоогоор засгийн газар Брекситийн төлөвлөгөөгөө хэр их дэлгэн танилцуулах эсэх нь тодорхойгүй байна. хангалттай мэдээллийг олон нийтэд өгөхгүй бол сөрөг хүчнийхэн дахин асуудал үүсгэж магадгүйг ажиглагчид тэмдэглэж байна. Мөн зарим нь их нарийн асуудлуудыг дэлгэж угаасаа болохгүй. Энэ нь хэлэлцээнд оролцогч нөгөө талд, тодруулбал Европын Холбооны удирдагчдад давуу тал олгоно гэж сануулж байна. Үүний зэрэгцээ олон нийтийн Брекситийн төлөвлөгөөг танилцуулах тов бас тодорхойгүй байна. Парламентын гишүүд ирэх нуравлугаар сараас өмнө уншиж судлах боломжтой хугацаанд л танилцуулах хэрэгтэй хэмээн зөвлөж байна.
| Их Британийн парламент Брекситийн төлөвлөгөөг баталлаа | ||
| Үзсэн: 1178 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.