Бразилын дээд шүүх Сенатын танхимын дарга Ренан Калейросыг огцруулах шийдвэрийг хүчингүй болгосон байна. Бразилын сенатын танхимын дарга Калейросыг авилгын хэрэгт сэжиглэн мөрдөн шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор доод шатны шүүхээс түүнийг Сенатын танхимын даргаас огцруулах шийдвэрийг гаргасан юм.
Харин Калейрос энэ шийдвэрийг нь давж заалдаж дээд шүүхэд хандсанаар шийдвэр ийнхүү түүний талд нааштайгаар гарчээ. Калейросыг Бразилын Ерөнхийлөгч Мишел Темерийн гол холбоотон гэгддэг. Түүнийг 2007 барилгын нэгэн компаниар охиныхоо зардал мөнгийг гаргуулсан, төрийн мэдлийн нефтийн Петробрас компаниас авилга авсан хэмээн буруутгаж мөрдөж шалгаж байгаа юм.
Калейросыг албан тушаалаас нь огцруулчихвал засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсвийн хэмнэлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүндрэл гарч болзошгүй байсан хэмээн орон нутгийн ажиглагчид үзэж байсан. Бразилын эрх баригчид нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг цөөрүүлж, тэтгэвэр тэтгэмжийг бууруулахаар төлөвлөж байгаа юм. Үүний зэрэгцээ нийтийн тээврийн үйлчилгээний тасалбарын үнийг нэмэх замаар төсвийн алдагдлыг нөхнө гэж тооцоолж байгаа юм.
| Ренан Калейросыг огцруулах шийдвэрийг хүчингүй болгожээ | ||
| Үзсэн: 480 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.