Дэлхий дээрхи анаашны тоо сүүлийн 30 жилд 40 хувиар буурсан байна. Энэ нь хулгайн ан, бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөн, газар тариалангийн талбар нэмэгдсэн зэрэгтэй холбоотойг Олон улсын байгаль хамгаалах холбооноос мэдээлж байна. Мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар 1985 онд дэлхийн хэмжээнд 152-163 мянган анааш тоологдож байсан бол одоо 98 мянган болтлоо буурчээ.
Олон улсын устаж мөхөж байгаа ховор амьтдын жагсаалт буюу улаан номонд анаашийг оруулаад байна. Анаашийг элсэн цөл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, амьтны хүрээлэнгүүдэд байнга харах боломжтой ч энэ амьтан аажимдаа устаж мөхөж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Үүний зэрэгцээ шинжээчид Африкийн тоть бас устаж үгүй болох аюулд орсныг сануулж байна.
Улаан номонд 24 мянган төрлийн 85 мянга 600 гаруй устаж үгүй болох аюул эрсдэлд орсон амьтан бүртгэгдсэн байдаг аж.






| Дэлхий дээрх анаашны тоо сүүлийн 30 жилд эрс буурчээ | ||
| Үзсэн: 2117 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.