Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым ОХУ-д айлчилж байна. айлчлалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд бараалхаж, засгийн газрын тэргүүн Дмитрий Медведевтэй уулзалт хэлэлцээ хийлээ. Энэ уулзалт хэлэлцээний үеэр 2 улсын цэрэг техникийн хамтын ажиллагааны асуудлыг хөндсөн байна. Гэхдээ тодорхой төслүүдийг хэлэлцээгүй бөгөөд алдсан нэг жилээ нөхөж хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх ёстой хэмээн тохиролцсон хэмээн Туркийн Ерөнхий сайд мэдэгдсэн байна.
Мөн 2 улсын засгийн газрын тэргүүн нар хэрэгжилтийг нь хурдасгах шаардлагатай байгаа эрчим хүчний хамтарсан төслүүдийн талаар ярилцжээ. Үүний зэрэгцээ батлан хамгаалах болон сансар судлалын салбарт хамтран ажиллаж, энэ чиглэлээр шинэ төслүүд хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хөндөж хэлэлцсэн байна. Өчигдөр ОХУ-ын Ерөнхий сайдтай уулзах үеэрээ ОХУ, Туркийн хөрөнгө оруулалтын сан байгуулахаар тохиролцсон аж.
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев энэ тухай мэдэгдэхдээ 2017 он гэхэд тус сан үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болно гэдгийг онцолжээ. Сирийн нөхцөл байдлыг хэвийн болгох асуудал ОХУ, Туркийн эн тэргүүний зорилт байх бөгөөд энэ нь бүс нутагт бүхэлд нь тустай гэж үзэж буйгаа Оросын засгийн газрын тэргүүн уулзалт дээр илэрхийлсэн байна.
| Туркийн Ерөнхий сайд Москвад айлчилж байна | ||
| Үзсэн: 1002 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.