Шууд Chart

Японы “Софтбанк” АНУ-д 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

2016-12-08 16:35:00

Японы  холбоо харилцааны  "Софтбанк"  корпораци  Америкийн эдийн засагт  50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэж  байгаа аж.  Энэ тухай АНУ-ын  Ерөнхийлөгчийн сонгуулийн  ялагч  Дональд  Трамп  твиттер дэхь  хуудсаараа  дамжуулан мэдээлсэн байна.  Тодруулбал  "Софтбанк" корпорацийн тэргүүн Масаёси  Сон  Америк  дахь  бизнесээ өргөжүүлж  50 мянган  ажлын байр  бий болгохын  тулд  50 тэрбум  долларын хөрөнгө оруулалт хийхийг  зөвшөөрсөн хэмээн  тэрээр бичжээ.  

Масаёси  Сон  Трампын  баг  ялалт байгуулаагүй  бол  ийм зүйл  хэзээ  ч хийхгүй байсан хэмээн мэдэгджээ. Японы   "Софтбанк" нь  1981 онд  байгуулагдсан  бөгөөд  улсдаа   томоохон тооцогдох үүрэн холбооны  оператор компани болсон  юм.   Мөн тус корпораци  санхүү,  маркентингийн салбарт ч үйл  ажиллагаа  явуулдаг.  Тус корпорацийн Ерөнхий захирал  Масаёси  Сон  нь 17,7 тэрбум  ам.долларын хөрөнгөөрөө  Форс сэтгүүлийн   дэлхийн  хамгийн чинээлэг хүмүүсийн  жагсаалтын  82-т,  Японы  тэрбумтнуудын  жагсаалтын  хоёрдугаарт жагсдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы “Софтбанк” АНУ-д 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ  
Үзсэн: 1412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.29.xxx] 2016-12-08 23:20
bid oligtoi baisan bol 5 terbumiin zeel awya geed uilaldah bish 5 terbumaar hurungu oruulalt hiie geed manai atigar buduun darga nar ochood gar bariltsaad suuj bhgui yu.
Зочин [202.131.252.xxx] 2016-12-08 19:39
trump huchtei bainaa
Зочин [202.9.40.xxx] 2016-12-08 18:44
ЯПОНЧУУДАА НААД 50 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА МОНГОЛД ОРУУЛААД ИРЭЭЧ. МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭН ШААРДЛАГАТАЙ БАЙНА.

Бидэнтэй нэгдээрэй