Шууд Chart

Унгар улсын 3000 гаруй суурингийн гуравт нь агаарын бохирдолтой байна

2016-12-08 17:07:38

МҮОНРТ-ийн “Монголын Мэдээ” суваг өчигдрийн мэдээллийн хөтөлбөрөө “Агаарын бохирдол” гэсэн сэдвээр бэлтгэн хүргэсэн билээ. Энэ сэдвийн дагуу Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгарт улсад сууж буй Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд З.Батбаяр өөрийн саналыг бидэнд бичиж ирүүллээ.


БНУУ-ын Будапешт хотын Өтвеш Лорандын их сургуулийг төр эрхзүйн салбарын мэргэжлээр төгссөн түүний Монгол Улсад агаарын бохирдлыг хэрхэн бууруулж болох саналыг уншигч та бүхэнтэй хуваалцаж байна.

Намайг оюутан байхад Унгар улс агаарын бохирдолтой байсан. Гэхдээ эндхийн агаарын бохирдлын шинж чанар нь агаарын чийглэг байдлаас шалтгаалан арай өөр шинж чанартай. Агаарын бохирдол буюу үнэрийг багасгахын тулд Будапешт хотод сэнс тавьж зохиомлоор салхи үүсгэж байсан туршлага ч бий.

Гэхдээ хамгийн гол туршлага нь суурин газруудад хэрэглэгдэж буй түлшний хэрэглээ юм. Эндхийн Будапешт зэрэг томоохон хотуудад нүүрс модыг түлшинд хэрэглэхийг бүрэн зогсоож, газаар дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн нь агаарын бохирдлыг бууруулах гол арга болсон байна. Одоогоор Унгарт жижиг тосгодуудад агаарын бохирдлын хэмжээ өндөр байгаа нь нүүрс мод болон бусад бохирдол ихтэй түлшний материал хэрэглэж байгаатай шууд холбоотой, тийм ч учраас эндхийн агаарын бохирдлын тухай мэдээнд аль аль жижиг суурин газруудад бохирдол их байгааг мэдэгдэж энэ талаар тухайн суурин газрын удирдлагууд арга хэмжээ авч эхэлдэг.

Томоохон хотуудад автомашины гаргаж буй хорт хий өндөр байгаа учраас хийгээр ажилладаг автомашины тоог нэмэгдүүлэх зорилгоор ийм машин худалдан авч буй иргэдэд засгийн газраас хөнгөлөлт үзүүлж, ийм машинд зориулсан тусгай зогсоолын тоог нэмэгдүүлж байна.

Монголд агаарын бохирдлыг бууруулахын тулд:

Нэгдүгээрт: “ Төвлөрлийг сааруулах арга хэмжээг улсын хэмжээнд авч хэрэгжүүлэх хэрэгтэй”

Хоёрдугаарт: “Хиймлээр салхи үүсгэх замаар агаарын бохирдлын хорт хэмжээг багасгах улмаар утааны эсрэг дэвшилтэт технологийг хэрэгжүүлэх, агаарын чийгшлийг нэмэгдүүлэх, үүний тулд мод тарх, усан оргилуур, хиймэл нуурыг олноор байгуулах, гэр хорооллуудын дунд мөсөн талбай, хиймэл нуурыг байгуулах шаардлагатай.

Гуравдугаарт: “Хамгийн гол арга хэмжээ түлшийг өөрчлөх, газ болон цахилгааныг өргөнөөр хэрэглэх, нар салхины эрчим хүчийг гэрт ашиглах боломжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй” болов уу.

Мөн автомашины тухайд, цахилгаанаар ажилладаг автомашиныг өргөнөөр нэвтрүүлэх, дулааны цахилгаан станцуудад технологийн шинэчлэлт хийх шаардлагатай.

З.Батбаяр
Будапешт хот 2016.12.07







Нийтэлсэн: Moнголын мэдээ

Унгар улсын 3000 гаруй суурингийн гуравт нь агаарын бохирдолтой байна  
Үзсэн: 2070 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.187.xxx] 2016-12-08 21:22
Монголд гэр хороололд нуур тогтоолыг хог овоолсоор байгаад дээр нь амьдрдаг
bilgee [27.123.214.xxx] 2016-12-08 20:03
bitgii hudlaa gucaad bai urdah ajilaa zuv zohictoi hii
Зочин [66.181.188.xxx] 2016-12-08 19:42
Тэртээ хоын Унгарын утаа энд ямар хамаа байна ,өөр ярих юмгүй нөхөр байна до
Зочин [103.57.94.xxx] 2016-12-08 19:13
БОЛЬЁ ОО
Зочин [78.250.130.xxx] 2016-12-08 18:00
erguu mal yamar baliar tsaraitai yum hench medne tsahilgaan eshul gazaar halaah uur songolt baihgui
Зочин [66.181.185.xxx] 2016-12-08 17:52
Ulaanbaatart nuurs tulshnii mod oruulahiig hori oil yamar ve.ger horoollin tognii huuchin chadliig nem

Бидэнтэй нэгдээрэй