Онлайн хулалдааны салбарын тэргүүлэгч “Amazon” компани Япон дахь түгээлтийн төвдөө робот ашиглаж үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус компани хотын төв бүсэд өөрийн хүргэлтийн тогтолцоог илүү боловсронгуй болгохын тулд, Токио хотоос холгүй орших хүн амаар ихээр төвлөрсөн Кавасаки дүүрэгт түгээлтийн төвөө нээсэн байна. Уг түгээлтийн төв нийт 40 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг хамарчээ. Түгээлтийн төв ажиллаж байгаа програмчлагдсан хэдэн зуун робот хүргэлтэнд гарах барааг зөөж, ангилан тавьдаг байна. Ийнхүү програмчлагдсан роботыг түгээлтийн төвдөө ашиглаж эхэлснээр, ажлын бүтээмжийг дээшлүүлнэ хэмээн үзэж байгаа юм.
Түүнчлэн компанийн ажилчид ч түгээлтийн төд дотор хүргэлтийн барааг бэлдэх гэж олон тавиур дунд хэсэх шаардлагагүй болж байгаа юм. Сүүлийн хэдэн жилд Амазон маш хурдацтай өссөн. Амазон өдгөө нийт 150 мянга гаруй ажилтантай, дэлхийн 15 оронд үйл ажиллагаа явуулдаг. АНУ-ын зах зээл дээр гэхэд 200 гаруй сая нэрийн бараа бүтээгдэхүүн өөрийнхөө цахимаар зарж борлуулдаг. Түүнчлэн АНУ-ын “Fortune 500” компанийн жагсаалтын 29 дүгээрт бичигдэж байна.
| Амазон түгээлтийн төвдөө робот ашиглаж эхэллээ | ||
| Үзсэн: 448 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.