Шууд Chart

Хепатитийн С вирүсийн эмчилгээний дараах сэдрэл, дахин халдварлалт сэдэвт хэлэлцүүлэг болов

2016-12-09 09:20:11

Манай улсад С вирүст архаг хепатитийн шинэ эмийн эмчилгээ ажилттай нэвтэрч байгаа хэдий ч вирүс хепатитийн оношилгоо, эмчилгээ хурдацтай шинэчилэгдэж байгаатай холбоотойгоор эмч мэргэжилтнүүд шинэ мэдээ мэдээлэл авах, оношилгоо, эмчилгээ, хяналтын талаарх туршлагаа харилцан солилцох, хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлсэн тогтмол үйл ажиллагаа зайлшгүй хэрэгтэй байгаа юм. 

Тийм учираас сар бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “ Эмнэлзүйн тохиолдол хэлэлцүүлэг”- ийн 8 дахь удаагийн үйл ажиллагааг хепатитийн С эмчилгээний дараах сэдрэл, вирүсийн дахин халдварлалтын асуудлаар уулзалтыг зохион байгуулж байна. Энэ уулзалтаар вирүс хепатитийн эмчилгээг хийж, хянаж буй эмч мэргэжилтнүүд туршлага солилцох, шинэ мэдээ мэдээлэл авах, эмнэлзүйн бодит тохиолдуулын талаар хэлэлцэж, санал бодлоо хуваалцсан юм. 

Энэхүү арга хэмжээнд дотор, халдварт, резидэнт болон мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж байгаа эмч нар оролцлоо.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хепатитийн С вирүсийн эмчилгээний дараах сэдрэл, дахин халдварлалт сэдэвт хэлэлцүүлэг болов  
Үзсэн: 838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй