Шууд Chart

Алексис Ципрас: Тэтгэврийнхэнд Зул сарын урамшуулал олгоно

2016-12-09 11:32:53

Грек улсад өчигдөр бүх нийтийн ажил хаялт зарлахтай зэрэгцээд олон мянган иргэн Засгийн газрынхаа төсөв таналтыг эсэргүүцэн жагссан байна.

Үүнтэй холбогдуулж Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас тэтгэвэр авдаг иргэддээ Зул сарын баярын урамшуулал өгөхөө амлажээ. Засгийн газар нь доогуур орлоготой тэтгэврийн 1.6 сая иргэнд ойролцоогоор 617 сая еврогийн урамшуулал өгөхөөр төлөвлөж байгааг Алексис Ципрас мэдэгджээ. Тэрбээр үндэсний телевизээрээ дамжуулж ард түмэндээ хандаж үг хэлэхдээ "Энэ зардлыг улсын нэгдсэн төсвөөс гаргана. Энэ мөнгө тооцоолж байснаас давах төлөвтэй байгаа" гэдгийг онцолсон байна.

Алексис Ципрас олон улсын зээлдэгчдийн шаардлагаар цалин тэтгэврийг танаж, татвараа нэмэгдүүлэх цуврал арга хэмжээ авснаас үүдээд ард түмнийхээ дунд нэр хүнд нь буураад байгаа юм. Хамгийн сүүлд явуулсан санал асуулгаар Ерөнхий сайдын зүүний чиглэлийн Сириза нам сөрөг хүчний консерватив намаас бараг 10 хувиар доогуур санал авсан байна.

Алексис Ципрас Засгийн газар нь Туркээс очиж байгаа цагаачдын их урсгалыг шингээдэг Эгийн тэнгисийн арлынханд тогтоосон худалдааны татварыг хөнгөлөх тал дээр арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг ч энэ үеэр мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Алексис Ципрас: Тэтгэврийнхэнд Зул сарын урамшуулал олгоно   
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй