Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал боллоо. Хуралдаанаар зарим УИХ-ын гишүүдийн санаалчилсан хүүхдээ хардаг эхчүүд, эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой гэр цэцэрлэг, гэрээр хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх тухай хэлэлцсэн байна. Гишүүдийн олонхи нь энэ асуудлыг сайтар судалж үзэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Гэр цэцэрлэг, гэрээр хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх асуудал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтаж сонгогчдоос ихээхэн талархал хүлээсэн учраас иргэдэд энэ талаар хүлээлт үүсээд байгаа юм.
Хүүхэд харах үйлчилгээний талаар хэлэлцлээ | ||
Үзсэн: 2100 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.