Францын нийслэл Парис хот энэ жил сүүлийн 10 жилд байгаагүй их агаарын бохирдол бий болсон учир хотын захиргаа нь хотын төвөөр авто машины хөдөлгөөнийг хориглож, нийтийн тээврийн үйлчилгээг ажлын эхний гурав хоногт үнэгүй болгожээ.
Харин зөвхөн дугаарын хязгаарлалтаар пүрэв гарагт Парис хот болон түүний ойролцоох суурингуудад авто машинтай зорчихыг зөвшөөрч байгаа юм байна.
Долоо хоногийн эхний хоёр өдөрт нь замын хөдөлгөөний энэхүү хязгаарлалтыг олон жолооч үл ойшоож, нийтийн тээврийн үйлчилгээнд саад учруулснаас болж, эмх замбараагүй байдал үүсчээ.
Парис хотын агаарын бохирдлыг хянадаг "Айрпариф" байгууллагын мэдээлснээр энэ хязгаарлалтыг хэрэгжүүлж эхэлсэн эхний өдөр жолооч нарын дийлэнх нь энэ журмыг мөрдөөгүйгээс болж авто машины утааг эхний өдөр дөнгөж 5-10 хувиар л хязгаарлажээ. Хэрвээ иргэд нь авто машины хөдөлгөөний хязгаарлалтыг үл ойшоон, дагаж мөрдөхгүй бол жолооч нарыг 22-75 еврогийн торгууль ногдуулж байгаа юм байна.
Үүнтэй адил журмыг Францын Леон хот өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна. Энэ жил Францын хэд хэдэн мужид ялангуяа Рона голын хөндий дагаад агаарын бохирдол өмнөх жилүүдээс илүү нэмэгджээ.

| Парис хот агаарын бохирдолтой тэмцэж байна | ||
| Үзсэн: 628 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.