Шууд Chart

Япон улс АНУ-аас занарын хий импортлоно

2016-12-09 12:51:14

Японы АНУ-аас авах занарын хийн импорт ирэх сараас эхлэх гэж байна. Японы хоёр гол аж ахуйн нэгж Токиогийн цахилгаан түгээх компани болон Чубу цахилгаан түгээх компани Нийгата мужийн Зёэцу хотын дулааны цахилгаан станцад занарын хий ашиглах юм байна.

Занарын хий нь газрын гүний занар чулууг бутлах аргаар гаргаж авдаг байгалийн хийн нэг төрөл юм. Японы тал эхний ээлжинд занарын шингэрүүлсэн хий 70 мянган тонныг импортлох юм байна. Дээрх хоёр аж ахуй нэгж 2018 оны нэгдүгээр сард 700 мянган тонн занарын хийг АНУ-аас импортлохоор төлөвлөжээ.

Японы байгалийн нөөц, эрчим хүчний газрын мэдээлснээр Япон улс одоогоор Австрали, Ойрхи Дорнод болон бусад улсаас байгалийн хий импортлож авдаг юм байна. Японд байгалийн хийн импортын үнэ түүхий газрын тосны ханштай ойролцоо байдаг. Гэхдээ занарын хийн ханш байгалийн хийн эрэлт, нийлүүлэлтээс хамаардаг юм байна.

Японы бусад эрчим хүчний компаниуд болон худалдааны байгууллагууд мөн л занарын хий импортлохоор төлөвлөж эхэлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс АНУ-аас занарын хий импортлоно   
Үзсэн: 622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй