Шууд Chart

Индонезийн Ерөнхийлөгч гамшгийн бүсэд очиж нөхцөл байдалтай танилцжээ

2016-12-09 13:00:06

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо газар хөдлөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн түр хоргодож байгаа сүмд очиж, нөхцөл байдалтай танилцсан байна.

Индонезийн Ачех мужид өнгөрсөн лхагва гарагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 100 гаруй хүн амь насаа алдсан байна. Эрх баригчид нь газар хөдлөлтөөр амь үрэгдсэн хүний тоо цаашид өсөж магадгүйг анхааруулжээ.

Амь үрэгдсэн 102 хүний 85-ынх нь цогцсыг таниулжээ. Одоогоор тус мужид аврах, эрэн хайх ажил ид өрнөж байгаа бөгөөд аврах ажиллагааг долоо хоног үргэлжлүүлэх юм байна. Индонезийн эрх баригчид аврах ажиллагаанд гадны тусламж шаардлагагүй, одоогоор цэрэг, цагдаагийн 2000 гаруй бие бүрэлдэхүүн, гамшгаас амьд үлдсэн хүмүүс аврах ажиллагаанд оролцож байгаа тухай мэдээлжээ.

Гамшигт 300 гаруй айлын байшин барилга сүйдсэн учир олон зуун хүн орон гэргүй болсон байна. Мөн 500 гаруй хүн газар хөдлөлтийн үеэр гэмтэж,  бэртсэн учир Ачеж мужийн эмнэлгүүд ачаалалтай ажиллаж буй аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонезийн Ерөнхийлөгч гамшгийн бүсэд очиж нөхцөл байдалтай танилцжээ   
Үзсэн: 456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй