Шууд Chart

"Исламын улс" бүлэглэл хоёр жилийн дотор 50 мянган дайчнаа алджээ

2016-12-09 13:24:29

"Исламын улс" алан хядагч бүлэглэл сүүлийн хоёр жилийн дотор 50 мянган дайчнаа алдсан байна. Хоёр жилийн өмнө АНУ-ын тэргүүлсэн олон улсын эвсэл Сири, Ирак улсад цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш "Исламын улс" бүлэглэлийн 50 мянга орчим дайчин алагдсан тухай Америкийн армийн албан тушаалтан мэдээлжээ.

Энэ тоо АНУ болон олон улсын эвслийн явуулсан агаарын цэргийн ажиллагаа болоод бусад орон нутгийн цэргийнхнийг дэмжиж хийсэн цэргийн ажиллагаа үр дүнд хүрснийг илэрхийлж байна гэж Вашингтон үзэж буй юм байна. Гэхдээ "Исламын улс" бүлэглэл цэрэг дайчдынхаа орон зайг маш богино хугацаанд нөхөж чаддаг гэдгийг АНУ-ын арми удаа дараа анхааруулж байсан.

АНУ-ын тэргүүлж байгаа олон улсын эвсэл Иракийн Мосул гэх мэт хотуудыг чөлөөлөх агаарын цохилтоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Өмнө нь АНУ дайтагч талын хохирогчдын тоог ил тод мэдээлэхээс цааргалж ирсэн. Гэхдээ өнгөрсөн наймдугаар сард Ирак, Сирид 45 мянга орчим хүн цэргийн ажиллагааны үеэр амь үрэгдсэн тухай багцаа тоон мэдээг өгч байсан юм.

"Исламын улс" бүлэглэл 2014 онд өргөжин тэлж, Халифын улс байгуулснаа зарласнаас хойш багагүй хохирол амсчээ. Турк, Ирак, Сири, Курдын цэргийн хүчнийхэн мөн ОХУ, АНУ, Британийн агаарын цэргийнхэн "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Исламын улс" бүлэглэл хоёр жилийн дотор 50 мянган дайчнаа алджээ   
Үзсэн: 509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй