Шууд Chart

Грек, Кипр улс Израилийн байгалийн хийг Еюроп руу гаргах төв болно

2016-12-09 15:00:00

Грек, Кипр, Израилийн эрх баригчид эрчим хүчний асуудлаар Иерусалим хотноо уулзалт хийжээ. Тэд Израиль, Киприйн далай тэнгисээс олборлосон байгалийн хийг Грекээр дамжуулж, Европ руу гаргах "Ийст Мед" нэртэй хийн хоолой тавих бүтээн босголтын ажлыг урагшлуулах асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ хэлэлцээний дараа Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас "Грек улс Израиль, Киприйн байгалийн хийг Европ руу гаргах эрчим хүчний төв нь болохыг зорьж байгаа" гэж мэдэгджээ. Энэ онд хоёр дахь удаагаа хийсэн энэхүү гурван талт уулзалтын үеэр талууд байгалийн гамшгийн үед шуурхай арга хэмжээ авах гамшигтай тэмцэх шуурхай алба байгуулахаар тохирсон байна.

Израиль улс л гэхэд өнгөрсөн сард гал түймрийн аюулд өртөж, их хэмжээний хохирол амссан юм. Иймэрхүү гамшгийг хохирол багатай даван гарахад шуурхай, зохион байгуулалт өндөртэй албатай байх нь чухал гэдэгт талууд санал нэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Грек, Кипр улс Израилийн байгалийн хийг Еюроп руу гаргах төв болно   
Үзсэн: 1067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй