НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Австрийн Вена хотын нэгэн ресторанд дүрвэгч, цагаач иргэдтэй уулзалт хийжээ. Пан Ги Мун гэргий Ю Сун Текийн хамт Австрийн Вена хотод айлчилж байна.
Тэд өчигдөр Вена хотод цагаачлах эрх авсан дүрвэгч иргэдийн байрлаж байгаа ресторанд зочилж, тэдний сэтгэгдлийг сонссон байна. Хабиби, Хавара нэртэй уг рестораныг эзэмшигч Ката дүрвэгч иргэд ажиллаж, олон өөр соёл нийлснээр рестроран нь амттай хоол гаргахад маш их дэмтэй байгаа тухай ярьжээ.
Пан Ги Мун дүрвэгч иргэдийг цаашид ч халуун дулаанаар хүлээн авч байхыг Австрийн Засгийн газарт уриалж, дүрвэгч иргэд илүү хатуужилтай, хүчтэй нийгмийг бүтээнэ гэж мэдэгджээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун энэ сарын 31-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж байгаатай холбогдуулан сүүлийн гадаад айлчлалаа хийж яваа юм байна.
| НҮБ-ын ЕНБД Вена хотод дүрвэгч, цагаач иргэдтэй уулзав | ||
| Үзсэн: 807 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.