![](/uploads/201612/news/thumb/9c14614630620a47b7bdbecbb7d4e299_x3.jpg)
Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга болон тус зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтыг үндэслэн Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга болон тус зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар нар асуулт асууж, тодруулсан юм. Монголбанкны хяналтын зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурлын 2003 оны 39 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан бөгөөд энэ хүрээнд хөндлөнгийн аудитын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Монголбанкнаас хийж буй ажилтай танилцаж, биелэлтэд хяналт тавих, хөндлөнгийн аудитын үйл ажиллагаа нягтлан бодох бүртгэлийн олон улсын зарчимд нийцэж явагдаж байгаа эсэхийг хянах, Монголбанкны Зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих, хөндлөнгийн аудитын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Монголбанкнаас хийж буй ажилтай танилцаж, биелэлтэд хяналт тавих зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгасан талаар Монголбанкны хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшигч Д.Даваасамбуу хариулт өглөө. Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргахад хуралдаанд оролцогчдын 90 хувь нь дэмжсэнээр уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.
Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүдийн асуудлыг хойшлуулав | ||
Үзсэн: 1312 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.