Шууд Chart

Хиллари Клинтон хуурамч мэдээлэл ихсэж байгаад анхаарлаа хандуулахыг уриалав

2016-12-09 14:41:51

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, ялагдал хүлээсэн Хиллари Клинтон Конгрессын гишүүдэд хандаж олон нийтийн  сүлжээгээр хуурамч мэдээлэл асар ихээр тархаж байгаад анхаарлаа хандуулахыг уриаллаа.

Сонгуулийн өмнөх болон дараах сүүлийн хэдэн долоо хоногийн туршид Фэйсбүүк, Твиттер гээд олон нийтийн сүлжээнд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой олон хуурамч  мэдээлэл  тарсан юм. Ажиглагчид Хиллари Клинтонтой холбоотой ийм хуурамч мэдээллүүд түүнийг ялагдахад нөлөөлсөн гэж үзэж байгаагаа ч илэрхийлсэн байна.

Хатагтай Хиллари Клинтон сүүлийн жилд олон нийтийн сүлжээгээр тархсан хуурамч суртал ухуулга, мэдээллийн тахалд бүгд найрамдахчууд, Ардчилсан намынхан төдийгүй нам бусчууд гээд Америкийн иргэн бүр л анхаарлаа хандуулж,  тэмцэх ёстой гэж онцлон мэдэгджээ. Ийм хуурамч  мэдээллүүд нь мөн дэлхий нийтэд бодит хор хөнөөл учруулж болзошгүйг ч тэрбээр анхааруулсан юм.

Үүнд улс төр, намууд огт хамаагүй. Жирийн иргэд аюулд орж мэдэхээр байна гэж мэдэгдсэн юм. АНУ-ын  Ерөнхийлөгчийн сонгууль  өнгөрсөн 11 дүгээр сарын 8-ны өдөр болсон бөгөөд  Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп ялалт байгуулсан юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хиллари Клинтон хуурамч мэдээлэл ихсэж байгаад анхаарлаа хандуулахыг уриалав   
Үзсэн: 666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй